Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 2021-07-23 өдөр

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ 2021-07-23 өдөр

Шинэчлэгдсэн: 2024-12-19 16:17:21

Усны түвшний сэрэмжлүүлэг мэдээ

           2021 оны 07  сарын 23 өдрийн усны түвшний  мэдээ

Улаанбаатар ус судлалын өртөөний харьяа ус судлалын харуулуудын  07 сарын 23 өдрийн өглөөний 08 цагийн хэмжилтийн мэдээнээс харахад Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр орчим дахь Хэрлэн гол үерийн түвшнээсээ 8 см, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг дахь Онгийн гол үериийн түвшнээсээ 8см тус тус хальж үерлэж байна.  Туул-Улаанбаатар, Улиастай-Улиастай, Сэлбэ-Дамбадаржаа, Сэлбэ-Санзай, Тэрэлж-Тэрэлж ус судлалын харуулын хэмжилтээр үерийн түвшинд хүрэхэд  Улаанбаатар хотын зайсан орчимд Туул гол 42 см дутуу, Улиастайн гол 42 см дутуу, Сэлбэ гол 15 см дутуу, UB-2 амралтын газар орчим Тэрэлж гол 64 см дутуу байна.

Гол ус ихтэй мөн 07 сарын 25-29 өдрүүдэд бороо, аянга цахилгаантай аадар бороо орох урьдчилсан мэдээтэй байгаа тул гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг гэнэтийн үер усны аюулаас болгоомжлохыг, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол усанд оруулахгүй байхыг анхааруулж байна. Төв суурин газруудын дүүрэг, хороод үер усны суваг шуудуугаа цэвэрлэх, чөлөөтэй ус нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийх, яаралтай арга хэмжээ авахыг анхааруулж байна.                                                                       

2021.07.23 өдөр

УБ Ус судлалын өртөө